Грекд 41 удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 25.000 гаруй акр талбай шатсан байна

A- A A+

Грек улсад орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн орой ой, хээрийн түймэр гарч, түүнээс хойш хоёр өдрийн турш 41 удаагийн тохиолдлоор гал сөнөөгчид ажиллаж байна.

Ой, хээрийн түймрийн улмаас  урьдчилсан байдлаар тус улсын Аттика мужид 10.409.7 га буюу 25.000 гаруй акр талбай шатсан гэж Европын холбооны Коперникийн Онцгой байдлын албаныхан тооцоолсон байна.

Гал түймрийн аюул Төв Македон, Зүүн Македон, Хойд Эгийн бүс нутгийн зарим хэсэгт "маш өндөр эрсдэлтэй" байгаа учраас тандалтын эргүүлийн багийг ажиллуулж байгаа аж.

Түймрийг унтраах ажиллагаанд Иргэний хамгаалалтын байгууллагуудтай хамтран 700 гаруй гал сөнөөгч, 200 орчим автомашин техник хэрэгсэл,  35 нисдэг тэрэгтэйгээр оролцож байна.

Аттика мужийн ойн бүсэд насанд хүрээгүй хоёр хүүхдийг санаатай гал тавьсан хэргээр баривчилсан гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: ABCnews

Орчуулсан: Б.Гэрэлзаяа 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ