Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Завхан, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Байдраг голын хөндийгөөр +18...+23 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газар, Алтайн өвөр говиор +30...+35 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 4-9 м/с, +28...+30 градус дулаан байна.
Төлөв байдал: 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18, 19-нд нутгийн зүүн хагаст, 20, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд ихэнх нутгаар 5-10 м/с. Алтай, Хангай уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20, 21-нд ихэнх нутгаар хална.
Гал түймэр:
Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх багийн “Гүн худаг”-ын 2 дугаар гудамж /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, ангийн байрлалаас урд зүгт 9 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын хашаанд модон тэрэг /морин тэрэг/ шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум Эрчим баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 18:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 8х12 метрийн хэмжээтэй 2 давхар дүнзэн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 18:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 3х3 метрийн хэмжээтэй цайны газар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол.
Өвөрхангай аймаг, Баянгол сум Өндөр-Өнц багийн “Өнцийн бригад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 57 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т/ Суудлын автомашин онхолдож жолооч нь автомашиныхаа төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн Баянгол сумаас Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Прадо-150” загварын суудлын автомашин онхолдож иргэн Б /67 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
Төв аймаг, Лүн сум Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км/ “Туул” голын усанд 1 хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид, Ар гэрийнхэн иргэн И/23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 08.12-ны өдрийн 05:30 цагаас эрэн хайх ажиллагааг явуулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/08/13
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/08/13
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/08/13
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ