Хүчтэй хар шуурга “Тайфү 5” зүүн хойд бүс нутгийг дайрна

A- A A+

Халуун орны хар шуурга Тайфү 5 /Мария/ ойрын хэдэн цагт Японы зүүн хойд бүс нутгийг /Тохоку/ дайрах төлөвтэй байна. Үүний улмаас даваа гарагийн өглөөнөөс эхлэн Иватэ, Мияги, Аомори мужуудад ялангуяа Номхон далай дагасан бүс нутгуудаар ширүүн бороо орж болзошгүйг Цаг агаарын албанаас анхааруулж байна.

Даваа гарагийн шөнөөс өглөөний 6 цаг хүртэл Иватэ мужийн Күжи хотод 357.5 мм бороо орсон нь Цаг уурын байгууллагын статистик мэдээлэл авч эхэлснээс хойшхи рекорд үзүүлэлт юм. Ширүүн борооны улмаас Иватэ мужид хөрсний гулгалт үүсэх өндөр эрсдэлтэй байгаа тул “хөрс гулгалтын аюулаас сэрэмжил” гэсэн анхааруулга гарчээ. Тайфү салхи Мияги мужийн далай дээгүүр баруун тийш нүүж байснаа эх газрыг нэвт дайрч гарна гэж цаг уурын албанаас үзэж байна.

Японы хойд хэсгээр даваа гарагаас эхлэн аадар бороо орж, мягмар гарагт хүчтэй аянга цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Бороо мягмар гарагийн өглөө хүртэл 300 мм, дараагийн 24 цагт нэмж 150 мм орохоор байгаа нь 8 дугаар сарын турш ордог хур тунадастай дүйж байна.

Өнгөрсөн сард дээд амжилт тогтоосон хур тунадастай байсан Япон Тэнгисийн эрэг дагасан Тохоку бүс нутагт дахин удаан хугацаагаар ширүүн бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Хоккайдод мөн ширүүн бороо орж, Японы хойд нутгаар хүчтэй салхи шуургатай байна. Даваа гарагт Тохокуд цагт 90 километр, Хоккайдод цагт 65 километрт хүрсэн хүчтэй хар салхи болж, Тохокуд зарим үед цагт 126 км, Хоккайдод цагт 90 км хүрч болзошгүй.

Далайн давалгаа Тохоку бүсийн эрэг дагуу 7 м, Хоккайдогийн эрэг дагуу 6 м-т хүрэх магадлалтай. Цаг агаарын албанаас хөрсний гулгалт үүсэх,  нам дор газар руу үер буух, гол мөрөн эргээсээ халих аюултай байгааг анхааруулж байна. Мөн иргэдийг хүчтэй салхи, хүчтэй давалгаа, аянга цахилгаан, хуй салхинаас сэрэмжтэй байхыг уриалжээ. 

Цаг уурын албанаас иргэдэд хандан “Бат бөх байшин барилгад хоргодож, ширүүн борооны эсрэг аюулгүй байдлын зохих арга хэмжээг авах, шуурганы замд өртөх нутгуудад ч бороо, салхи гэнэт ширүүсэх магадлалтайг анхаарах, үер болж байх үед нүүн шилжих нь аюултай бөгөөд олон хүн ингэснээс болж нас бардгийг анхаарах, хадан цохио, хавцалаас хол байж, аюулгүй байдлаа хангах”-ийг зөвлөжээ.

Эх сурвалж: https://tokyo.embassy.mn/

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.