Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг Хөвсгөл нуурт зохион байгууллаа

A- A A+

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас “Агаарын хөлгөөр усны мандлаас болон усан тээврийн хөлгөөс аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг Хөвсгөл аймгийн Хатгал сумын “Хөвсгөл нуур” бүсэд зохион байгууллаа.

Сургалт, дадлагыг БНФУ-аас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристоф Бауманн удирдан явуулж, ЕС-145 С2 загварын МТ-1110, МТ-1112 дугаартай агаарын хөлгүүдээр тус ангийн аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагчид нислэг үйлдсэн юм. 

 Энэ удаагийн дадлага сургууль нь “Хөвсгөл нуур”-т зохион байгуулагдсан гэдгээрээ анхны тохиолдол бөгөөд цаашид жил бүр зохион байгуулахаар боллоо.

               

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ