Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дорноговь аймгуудын зарим нутгаар бага зэргийн бороо орж, бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангийн тал нутгаар +20...+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говиор +31...+36 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +28...+30 градус дулаан байна

Төлөв байдал: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15, 16-нд нутгийн төв хэсгээр өдөртөө бага зэрэг сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.

Гал түймэр:

Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын Дэлгэрэх дэнж баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5х9 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй унтлагын өрөөнд гал гарч байсныг ажиллаж унтраасан. 

Ховд аймаг, Жаргалант сум Бичигт баг хураалттай өвс шатаж  байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 1000 орчим боодолтой өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 29 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 21:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон:

Төв аймаг, Лүн сум Өгөөмөр багийн “Улаан-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 8 км/ “Туул” голын усанд 1 хүн сэлэхээр ороод осолдсон тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 19:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид иргэн И /23 настай, эрэгтэй/-ыг эрэн  хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо 4 зорчигчтой суудлын автомашин “Туул” голын гармаар гарч байгаад голын усанд суусан тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын "Ниссан Х-трайл" загварын 4 зорчигчтой суудлын автомашин, иргэн Х-ийн  "Тоёота харриер" загварын 4 зорчигчтой суудлын автомашин “Туул” голын усанд суусан байсан тул 8 хүнийг аврах завь ашиглан аюулгүй газарт гаргасан.

Өмнөговь аймаг, Цогтцэций сум Цагаан-Овоо багийн “Авдартай хайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 45 км/ Цогт-Овоо сумаас Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин усанд суусан тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын  "Ниссан жуке" загварын суудлын автомашин усанд суусан байсныг татан гаргасан.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Өмнөговь аймаг, Даланзадгад сум 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт 08.09-ний өдрийн 01:40 цагаас эхлэн үргэлжилсэн бороо орсны улмаас 1-8 дугаар багт нийтийн эзэмшлийн зам талай, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн байшин, гэр, хашаа усанд автсан тухай нийт 69 дуудлагыг мөн өдрийн 10:00-23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 08.11-ний өдрийн 08:00 цагт цагаас эхлэн 16:00 цаг хүртэл 1, 2, 3, 4, 6, 7, 8 дугаар багт нийт 1 айлын хашаа, 2 аж ахуйн нэгжийн барилгын зоорийн давхар тус тус усанд автсан байсныг 5 мотопомп ашиглан 2802 тн ус соруулж, 4 суудлын автомашин үерийн усанд суусан байсныг татан гаргаж, аюулгүй болгосон.

Баянхонгор аймаг, Баянхонгор сум Дуурсах багт 08.09-ний өдрийн 17:13-17:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас, 5 өрх айлын гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид “Талын нөмөр” ХХК-ийн ажилтнууд  08.11-ний 10:00 цагаас 4 метрийн өргөнтэй 80 метр урт шуудуу татаж, 40х80 метрийн хэмжээтэй үерийн ус зайлуулах усан сан, цооног хийх ажлыг гүйцэтгэсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ