Японы Засгийн газар, Японы цаг уурын агентлагаас “Хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил” сэрэмжлүүлгийг анх удаа гаргав

A- A A+

Японы Засгийн газар, Японы цаг уурын агентлагаас “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил” сэрэмжлүүлгийг анх удаа гаргажээ.

Энэ нь “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил”, “Хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил”, “Үнэлгээг дуусгавар болгосон” гэсэн гурван шаталбартай аж. 

Хамгийн дээд шаталбар болох "Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил" гэсэн сэрэмжлүүлэг гарсан бол хүчтэй доргилтоос болж үүсэх асар өндөр цунамигаас сэргийлэн иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болдог байна. 

Харин “Хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил” гэсэн хоёр дахь шаталбарын анхааруулгын үед иргэд юу хийвэл зохих тухайд,

-Гэр бүлийн гишүүдээ хаана байгааг мэдэх. Газар хөдлөлтийн үед эрж сураглах бус, бүр өмнө нь мэдсэн байх нь чухал.

-Гамшгийн үед шаардлагатай зүйлсийг хийсэн цүнх, хамгаалалтын малгай зэргийг гэрээс авч гарахад хялбар газар бэлтгэж тавих.

-Тавилгаа хананд болон шаланд бөхлөх. /5 баллаас дээших газар хөдлөлтөд тавилга нурж унах эсвэл өндөрт буй эд зүйлс унаж, гэмтэл учруулах эрсдэлтэй/

-Цунами болсон тохиолдолд зугтах замыг гэр бүлтэйгээ урьдчилан тохирох

-Цахилгаан шатыг хэрэглэхээс зайлсхийх. 2-3 давхарт байдаг бол шатаар буухыг тус тус зөвлөжээ.

Японы Цаг уурын агентлаг ийнхүү "Асар хүчтэй газар хөдөлсөн тохиолдолд авах арга хэмжээний тухай зөвлөмж"-ийг яаралтай гаргаж буй нь пүрэв гарагт болсон газар хөдлөлтэй холбоотой юм. Японы баруун өмнөд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш ойрын хугацаанд түүнээс хүчтэй газар хөдлөлт болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж буй ажээ. Учир нь, тус улсын Засгийн газрын дэргэдэх Газар хөдлөлтийг судлах хорооноос энэ бүсэд ойрын 30 жилийн дотор 8-9 баллын хүчтэй газар хөдлөх магадлал 70-80 хувь гэж тооцсон байдаг юм байна. Түүнчлэн 7 баллаас дээш хүчтэй газар хөдөлснийг дагалдан, илүү хүчтэй газар хөдлөх тохиолдол хэдэн зууд нэг удаа, тэгэхдээ ойролцоогоор долоо хоногийн дотор болох эрсдэлтэй хэмээн үздэг юм байна. 

 

Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ