Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +15...+20 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +23...+28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. +19...+21 градус дулаан байна. 

Гал түймэр: 

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 28 дугаар хороо, Хужирбулангийн 64 дүгээр гудамжинд цахилгааны тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагыг 08.08-ны өдрийн 18:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:48 цагт очиход цахилгааны тулгуур багана мод шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Увс аймаг, Улаангом сум. Хөндлөн багийн “Шар гэсэн” гэдэг газар аянга буусаны улмаас хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 08.09-ний өдрийн 00:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:31 цагт очиход жимсний талбайн 50 метрийн урттай хашаа болон өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.         

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Голын усанд осолдсон:

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум. Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км/ “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан.  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэнтэй иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 08.08-ны өдрийн 08:00 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 18:04 цагт нисдэг тэргээр агаараас тандалт хийж явсан нисэх багийн бүрэлдэхүүн тухайн иргэний цогцсыг Монгол Улсын хилээс дотогш 5 км орчим газарт голын сайранд тогтсон байсныг олсон. 

Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл. Аянга: 

Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум. Тахилга багийн “Хөндий бор хошуу“ гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 90 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км/  08.08-ны өдрийн 01:00 цагийн орчим 2 өрхийн 510 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 12:43 цагт хүлээн авсан.  Мэдээллийн дагуу Есөнзүйл сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтанууд  08.08-ны өдрийн 10:30 цагт очиход малчин Г, Т нарын 510 орчим бог мал аянгад цохиулж хорогдсон байсан тул сэг зэмийг устгахаар ажиллаж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.  Сэг зэм устгах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Усанд автсан:

- Дундговь аймаг, Сайнцагаан сум. Үйзэн багийн "Хонгорын-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 36 км/ 08.08-ны өдрийн 23:25 цагийн орчимд усархаг бороо орсны улмаас 1 өрхийн гэр, мал усанд автсан тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 00:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид 36 км замыг туулан 02:25 цагт очиж, малчин У-ын гэр болон 200 орчим бог мал усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж, аюулгүй болгосон.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ