Туул, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн голууд үерийн аюултай түвшинг 10-130см даван үерлэж байна

A- A A+

8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Орхон гол Сайхан болон Орхон сум, Онон гол Дадал сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-30 см нэмэгдсэн байна.

Сэлэнгэ, Хараа /Дархан/, Туул / Босгийн гүүр- Улаанбаатар-Алтанбулаг /, Эг, Улз /Эрээнцав/, Хэрлэн /Хонгон-Чойбалсан/ зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/ , Улз /Дашбалбар/ , Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 10-130 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа, Намир гол үерийн түвшинг 5-10 см давсан хэвээр байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 7-нд Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсгээр усны түвшин 5-20 см, Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5-15 см  тус тус нэмэгдэх хандлагатай байна. 

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Ус цаг уур орчны судалгааны хүрээлэн 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ