8 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд болон Хангай нурууны араас усжих Хануй, өврийн Завхан, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул /Алтанбулаг- Лүн /, зүүн хажуугийн Балж, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан / зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.
Хараа /Дархан/, Ерөө, Туул / Босгийн гүүр- Алтанбулаг /, Эг, Улз, Хэрлэн /Хонгон-Чойбалсан/, Хануй, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул /Улаанбаатар-Лүн/, Орхон /Орхонтуул/, Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур-Өндөрхаан/ , Улз /Дашбалбар/ , Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 10-100 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа, Намир гол үерийн түвшинг 5-10 см давсан байна.
Маргааш буюу 8 дугаар сарын 6-нд Сэлэнгэ мөрөн Хялгант баг Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-15 см, Орхон голын дунд хэсгээр 30 см, Хэрлэн гол Багануур дүүрэг Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 10-15 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Ус цаг уур орчны судалгааны хүрээлэн
2024/08/05
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/08/05
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/08/05
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ