Хангай, Хэнтий нуруунаас эхтэй гол мөрөн үерийн болон аюул түвшнээ даван хүчтэй үерлэж байна

A- A A+

8 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Шишхэд, Хангай нурууын араас усжих Идэр, Хануй, Чулуут, Орхон, өврийн Онги, Таац, Түй, Цагаантуруут, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хараа, зүүн хажуугийн Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдсэн байна.

 Туул / Босгийн гүүр-Улаанбаатар- Алтанбулаг /, Хараа /Дархан/, Эг, Онон /Биндэр/, Хэрлэн / дунд болон адаг хэсгээрээ/, Халх /Ялалтбаг/, Улз, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, Туул /Лүн/, Хурх, Балж, Онон, Улз /Дашбалбар/ болон Хэрлэн гол Багануур дүүрэг  орчимд үерийн аюултай түвшинг 10-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-15 см давсан байдалтай байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 3-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 5 см, Чулуут гол Өндөрулаан сум орчимд 35 см, Орхон гол Өлзийт-Хархорин сум орчимд 10-25 см, Хэрлэн гол Багануур дүүрэг Өндөрхаан хот орчимд 5-10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой тул дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, халих мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ