Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын Мэдээллийн технологийн хэлтсээс “Гамшгийн орон зайн мэдээллийн системийн зохион байгуулалт, ашиглалт” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн алба хаагчид хамрагдсан юм. Сургалтаар гамшгийн орон зайн системийн хэрэглээний талаар онол, дадлага хосолсон хэлбэрээр алба хаагчдад мэдлэг мэдээлэл олголоо.

Энэхүү сургалт нь гамшгийн орон зайн мэдээллийн системд гамшиг, аюулт үзэгдэл, ослын мэдээллийг бүртгэж мэдээллийн сан бүрдүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зураглах, удирдлага зохион байгуулалтаар хангахад дэмжлэг үзүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
2024/07/30
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/07/30
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/07/30
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ