Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, Их нууруудын хотгор болон, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +23...+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33...+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.
Гал түймэр:
- Булган аймаг, Дашинчилэн сум. Сүүж багийн “Өлзийт” хорооллын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 06:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд хамтран 1.5 км замыг туулан 06:04 цагт очиход иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 2 цаг 16 минут ажиллаж унтраасан.
- Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 1 дүгээр багийн “Мандах хороолол” нийтийн байранд эзэнгүй айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 10:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:52 цагт очиход иргэн Б-ны 4x3 метрийн хэмжээтэй өрөөний цахилгааны утас, тааз, хана шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.
- Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум. Сансар багийн 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 16:28 цагт очиход иргэн Ц-ын 5 ханатай гэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
- Завхан аймаг, Их-Уул сум. Цэцүх баг, “Солонготын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 120 км/-т автомашин шатаж байна гэсэн мэдээллийг 07.28-ны өдрийн 21:05 цагт хүлээн авсан. Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин 22:15 цагт бүрэн шатаж дууссан гэсэн мэдээллийг иргэн Э аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл. Газар хөдлөлт:
- Дундговь аймаг, Дэлгэрхангай сум. Тарагт багийн “Жирэм” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 194 км, сумын төвөөс баруун урд зүгт 59 км/-т 07.28-ны өдрийн 09:48:19 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 09:53 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар Дэлгэрхангай сумын Засаг дарга, Тарагт багийн Засаг дарга, тус багийн малчин Г, Н нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
- Завхан аймаг, Баянхайрхан сум. Наран багийн “Алтанбулаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 240 км, сумын төвөөс зүүн зүгт 18 км/-т 07.29-ний өдрийн 01:22:50 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 01:29 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянхайрхан сумын Засаг дарга, иргэн Р, Д нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Усанд осолдсон:
- Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 9 дүгээр баг, “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн “Хэрлэн” гол руу үсэрсэн тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 21:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 1 км замыг туулан 21:42 цагт очиход иргэн А /50 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хэрлэн” гол руу орж, голын урд эрэг дээр гарсан байсныг 5 минут ажиллаж, аюулгүй газарт гарган, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.
Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл. Гол, мөрний усны үер:
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хорооны Сонгинын 4 дүгээр хэсгийн орчим “Туул” гол үерлэсний улмаас голын эрэг нурж, айл өрхүүд рүү үерийн ус орох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Цагдаагийн байгууллага, “УБЦТС” ТӨХК-ийн Баруун түгээх төв, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилтанууд голын эрэг дагуу 20 автомашин хайрга, дайрга буулгаж 180 метр хамгаалалтын далан байгуулж, усанд автсан цахилгаан дамжуулах агаарын шугамын 3 тулгуур багана буулгаж, 3 өрхийн 7 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 12 дугаар хорооны Сонгинын 29 дүгээр гудамжинд гэр усанд автсан гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 17:20 цагт очиход иргэн Ү-ын 5 ханатай гэр усанд автсан байсныг 2 цаг ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.
- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 8 дугаар хорооны “Нарлаг” хороолол айл, өрхүүд борооны усанд автсан гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 18:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 18:19 цагт очиход “Нарлаг” хорооллын 14 дүгээр гудамжинд иргэн Т-ын 4х5 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр усанд автаж, 5 хүн /2 том хүн, 3 хүүхэд/ автомашин дээрээ гарч зогссон байсныг 15 минут ажиллаж, аюулгүй газарт гаргасан.
- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 7 дугаар хорооны 75 дугаар байр барилгын B1 давхар усанд автсан гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 18:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг 19:28 цагт очиход тус байрны B1 давхар борооны усанд автсан байсныг 3 цаг 18 минут ажиллаж,10 тн ус соруулан гаргасан.
- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 8 дугаар хорооны 40 дүгээр байр барилгын B1 давхар усанд автсан гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:42 цагт очиход тус байрны B1 давхар борооны усанд автсан байсныг 2 цаг ажиллаж, 50 тн ус соруулан гаргасан.
- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 8 дугаар хорооны 62 дугаар байр барилгын B1 давхар усанд автсан гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 19:42 цагт очиход тус байрны B1 давхар борооны усанд автсан байсныг 3 цаг ажиллаж, 60 тн ус соруулан гаргасан.
- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 8 дугаар хорооны 24/А байр барилгын B1 давхар усанд автсан гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 21:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг 21:30 цагт очиход тус байрны B1 давхар борооны усанд автсан байсныг 2 цаг ажиллаж, 5 тн ус соруулан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/07/29
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/07/29
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/07/29
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ