Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр үүрэг өгөв

A- A A+

Өнөөдөр УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабт ажиллан төв, орон нутгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар холбогдон үүрэг чиглэл өглөө.

Аялал, зугаалгын улирал эхэлж иргэд хөдөө орон нутгийг ихээр зорьж байгаа энэ үед болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор тогтмол авч хэрэгжүүлэх, гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгөх, үерийн эрсдэлтэй цэгүүдэд шаардлагатай техник хэрэгсэл, элс гэх мэт шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, далан, суваг, шуудуунд үзлэг хийх, гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллахыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хангаж, хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан батлах, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулах, гангийн эрсдэлийн үнэлгээг аймаг, сум, баг тус бүрээр нарийвчлан хийх, отор нүүдлийн зохион байгуулалтыг эртнээс төлөвлөж оновчтой зохион байгуулах бэлтгэлийг бүх шатанд ханган ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосон юм.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.