Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч эрхэм генерал, офицер, ахлагч, нийт алба хаагчид, тэдний гэр бүлийнхэнд Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид та бид 20 жилийн түүхээ дүгнэн цэгнэж, ирээдүйн түүхийн хуудсыг шинээр эхлүүлсэн бахархалтайгаар “Эв нэгдлийн тусгаар Монгол” тунхагтай Үндэсний их баяр наадмаа угтаж байна.
Энэ 20 жилийн хугацаанд Монгол Улсын гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг боловсронгуй болгох, чадавх, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, Онцгой байдлын байгууллагыг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн хөгжлийг хангаж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон арга хэмжээг та бид хамтдаа хэрэгжүүлж чадсан.
Цаашдаа ч энэ цагийн эгэл баатрууд болсон алба хаагчид минь эв санаа, эрч хүчээ нэгтгэн, бэрхшээл саадыг нэр төртэй даван туулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төр, ард түмнийхээ итгэлийг дааж, баатарлаг түүх, бахдам замнамаа үргэлжүүлэн, бидний алба улам хөгжин мандана гэдэгт итгэл дүүрэн байна.
Туурга тусгаар улсынхаа туг сүлдийг өндөрт өргөн, галын шугамын тэргүүн эгнээнд гамшиг, осолтой нүүр тулан тэмцэж, үндэсний аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд мөнхөд зогссон үе үеийн алба хаагчдадаа гүн талархал илэрхийлье.
Дэлхийд мөртэй, түүхэнд нэртэй Монгол эх орныхоо үүх түүх, соёл, ёс заншлын цогц, төрт ёсны өв болсон Үндэсний их баяр наадмынхаа ёс төрийг дээдэлж, хотол олноороо сайхан наадаарай.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН
2024/07/11
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/07/11
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/07/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ