“Монгол Улсын Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна

A- A A+

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байна. Энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ.

Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байна.

Ташрамд сонирхуулахад, Дэлхийн бүх  улс орон төрийнхөө далбаанд онцгой хүндэтгэл үзүүлдэг байна. Жишээ нь: Канад улсад 8 дугаар сарын 15, ОХУ-д  8 дугаар сарын 22, АНУ-д 6 дугаар сарын 14, Итали Улсад нэгдүгээр сарын 7, Европын холбооны улсууд 5 дугаар сарын 9-нд тус тус Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг аж. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.

Бүгд найрамдах Тажикстан улсын төлөөлөгчид дуурайлган үзүүлэх болон нүүлгэн шилжүүлэх дадлага сургуультай танилцав

Архангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.