Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын 337 дугаар ангийн Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн судалгаа, туршилтын төвтэй хамтран “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн оператор-нисгэгч” бэлтгэх сургалт, дадлагыг зургаадугаар сарын 20-аас долоодугаар сарын 08-ныг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

Сургалтад ОБЕГ, НОБГ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв 119 дүгээр ангийн нийт 30 алба хаагч хамрагдаж, гэрчилгээгээ гардан авсан юм.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн сургалтыг онол, симулятор дээр дадлага, бодит дадлагыг хийх гэсэн гурван чиглэлээр зохион байгуулж, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүллээ.
Гамшигтай тэмцэх бүхий л үйл ажиллагаанд мэдээллийн технологийн программ, систем, техник хэрэгслийн хэрэгцээ хамгийн чухал байдаг. Тиймээс олон улсын болоод дотоодын гамшгаас хамгаалах бодлого хөтөлбөр, мэдээллийн технологийн хөгжилтэй уялдуулан системийн хөгжүүлэлт, ашиглалт, техникийн хангалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, улмаар алба хаагчдыг сургаж бэлтгэхэд анхаарч ажиллаж байна.

2024/07/09
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/07/09
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/07/09
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ