НҮБ-ын гурван системийн байгууллага болох Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Хүн амын сан, Хүүхдийн сан хамтран зудад өртсөн орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сан”-аас 1.55 сая ам долларын дэмжлэгийг үзүүлэхээр болсон.
Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ-ын хамтарсан баг Төв, Өмнөд, Зүүн бүсийн аймгуудад ажиллаж байна.

Ажлын хэсэг зудад хамгийн их өртсөн Архангай, Төв, Завхан, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Сүхбаатар зэрэг 9 аймгийн 72 сумын нийт 2000 малчин эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өгөх юм.
Дээрх ариун цэврийн багцыг сургуулийн дотуур байранд амьдардаг 2000 эмэгтэй сурагчид олгоод байна.
Гамшиг, онцгой байдлын үед эмэгтэйчүүд, охидын боловсрол хязгаарлагдаж, санхүүгийн хямралд ордог учраас хүмүүнлэгийн тусламжийг үзүүлж байгаа юм.
2024/07/01
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/07/01
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/07/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ