ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албанаас “Албаны нохойг сургаж дадлагажуулах, аврагч-нохой хөтлөгчийг бэлтгэх” сургалтыг “Хилэм Ост” усны дадлага сургалтын байрлалд зохион байгууллаа.
Сургалтад Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах анги, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий аймгийн 21 нохой хөтлөгч хамрагдсан юм.
Болзошгүй аюулт үзэгдэл, ослын голомтод эрэн хайх, аврах, ангийн гаралтай хориотой түүхий эд, тэсэрч дэлбэрэх бодис олж илрүүлэх төрөл мэргэжлээр мэргэшүүллээ.
Албаны нохой сургах ерөнхий онол, мал эмнэлгийн анхан шатны тусламж, хэрэглэлтэй, ерөнхий, мэргэжлийн дасгал гэсэн төрлүүдээр онолын болон ур чадварын шалгалт авч, нохой-хөтлөгчийн мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа.
2024/07/01
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/07/01
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/07/01
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ