Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ гаргадаг. Эдгээрийг нэгтгэн зураглал хийж гангийн эрсдэлийн мэдээллийг агуулсан зөвлөмж гаргаж байна. Эрсдэлийн зургийг боловсруулахын тулд бэлчээрийн ургамлын ургалтын байдал, өндөр, NDVI-ийн хазайлт, агаарын температур, хур тунадасны хазайлт, 7 дугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээнд үндэслэн эрсдэлийн зургийг гаргалаа. Гангийн эрсдэлийн зургаас үзвэл нутгийн 20 орчим хувьд буюу Дундговь, Өмнөговь Дорноговийн ихэнх, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсэгт их эрсдэлтэй, 30 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатарын зарим, Завхан, Хөвсгөлийн хойд, Баянхонгорын өмнөд нутгаар дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай байна.
Эх сурвалж: ЦУОШГ
2024/06/26
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/06/26
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/06/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ