Хүн бүрт өөрийн гэсэн хичээл зүтгэл, амьдралын үнэт зүйл гэж байдаг. Хүлээсэн үүрэг, оноогдсон ажлаа цаг тухай бүрт нь биелүүлэхийн төлөө хичээж байгаа эгэл жирийн ээж, энэ цаг мөчид хамтран үүрэг гүйцэтгэж байгаа ахлах ахлагч Нямдоржийн Отгонцэцэгийг энэ удаагийн “Nematimes” булан онцоллоо. Тэрбээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангид дуудлага хүлээн авагчаар ажиллаж байна.
-Би Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрж, өссөн. Улмаар гэр бүлийн шалтгаанаар Говьсүмбэр аймаг руу шилжин, Сүмбэр сумын 10 жилийн сургуулийг төгссөн. Арван жилийн сургуулиа төгсөөд, өөрийн хүсэлтээр өргөдөл өгч, тухайн үеийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 37 дугаар ангид анх ажилд орсон. Ингээд Онцгой байдлын албандаа 16 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
-Миний ажил бол гамшиг, осолд өртсөн, нэрвэгдсэн иргэний дуудлагыг хамгийн анх хүлээн авч, дамжуулдаг гэдгээрээ хариуцлагатай ажил. Аймаг, орон нутгийн онцлогоос шалтгаалан дуудлага мэдээлэл янз бүр. Ихэвчлэн ахуйн түймэр, зам тээврийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, төөрсөн, сураггүй болсон дуудлагууд зонхилон тохиолддог. Сүүлийн гурван жилийн хугацаанд томилгоот ээлжинд 280 удаа буюу 7556 цагийн үүрэг гүйцэтгэсэн байна.

- Жил бүр Онцгой байдлын байгууллагаас дэвшүүлсэн зорилт, нэгдсэн арга хэмжээ, удирдамжийн дагуу өөрийн хариуцсан хуваарьт гэр хорооллын айл, өрхүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж, зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлж ажиллаж байна.

-Үндсэн үүргийнхээ хажуугаар албан тасалгаа, ангийн тохижилт, үйлчилгээний ажилд идэвхтэй манлайлан оролцдог. Мөн өөрийн сонирхлын дагуу гоёл чимэглэл хийж, цэцэг тарьж ургуулна. Албанд үүрэг гүйцэтгэж байгаа автомашинууд миний оёсон суудлын бүрээсээр “гангарч” байгааг харах сайхан байдаг. Онцгой байдлын албаны алба хаагчид бол бурхад гэж хэлэх дуртай. Шалтгаан тоочихгүй, шантрахгүйгээр эх орон, ард түмнийхээ төлөө үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал.
2024/06/26
Шинэ мэдээЭрэлч нохойн сургалтын алба нь 2018 оноос хойш Онцгой байдлын байгууллагын хэмжээнд давхардсан тоогоор 62 нохойг хөтлөгчийн хамт бэлтгэж, 145 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 151 иргэний амь насыг авран хамгаалж, 125 буцалтгүй нэрвэгдэгчийг илрүүлсэн байна.
2024/06/26
Шинэ мэдээШтабын дадлагаар нөхцөл байдлын зураглал, шуурхай мэдээлэл цуглуулалт, мэдээллийн урсгал, шийдвэр гаргалтын уялдаа холбоог хянах дэвшилтэт технологи, цахим үнэлгээний системийг ашиглаж байгаа гэдгээрээ онцлог юм.
2024/06/26
Шинэ мэдээГамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал, бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн үүргэвчний зохион байгуулалт, техник хэрэгслийн ашиглалт, холбоо зарлан мэдээллийн дамжуулах ажиллагаа, харилцан ажиллагааны уялдаа холбоо зэрэг нь гамшгийн үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үндсэн үзүүлэлт болдог онцлогтой.