МУЗН, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны (ӨМӨЗО) Улаан загалмайн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан “Анхны тусламжийн сургагч багш бэлтгэх сургалт”-д ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахмад Б.Отгон, нийслэлийн Аврах ангийн аврагч, ахлах ахлагч Б.Ганбаяр нар хамрагдлаа.
Энэ сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулсан тус сургалтад МУЗН, ОБЕГ, Улаанбаатар Төмөр зам, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, Эрүүл мэндийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг байгууллагын 50 ажилтан, алба хаагч оролцсон байна.

Тус сургалт олон нийтийн анхны тусламжийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг оролцуулдаг гэдгээрээ онцлог юм.


2024/06/24
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/06/24
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/06/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ