ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга, орлогч, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтнүүдтэй цахим хурал хийлээ.

Хурлаар цаг агаарын урьдчилан сэргийлэх арга хэмжээг үндэслэн болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, ард иргэдэд мэдээ, мэдээллийг тухай бүрт хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн аймгийн Онцгой комисс, Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр хангаж, байгууллага хоорондын уялдаа, холбоог сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллах шаардлагатайг онцолсон юм.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хасагт эрс сэрүүсэж, Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгааг анхаарууллаа.
2024/06/20
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/06/20
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/06/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ