Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон офицер, ахлагч нарт цэргийн нийтлэг дүрэм, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, албаны ёс зүйн хэм хэмжээ, онцлогийг таниулан цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, ур чадвар, дадлага олгох “ЦХМ 2024-1” сургалтыг Үндэсний аврах бригадад зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон 75 алба хаагч хамрагдан, тангарагаа өргөж, цэргийн цолоо гардан авсан юм.

Алба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 21 хоногийн хугацаанд суралцлаа.

2024/06/20
Шинэ мэдээГазар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.
2024/06/20
Шинэ мэдээҮүнээс орон сууцны барилга байгуулламжид 1265 гал түймэр бүртгэгдсэн нь нийт дуудлагын 13.3 хувийг эзэлж байна.
2024/06/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ