Алба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбайд ариутгал хийлээ

A- A A+

УОК-ын Шуурхай бүлэг Завхан аймгийн Улиастай суманд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймагт энэ сарын 18-19-ний өдрүүдэд ажиллалаа.

 Ажиллах үеэрээ үерт өртсөн иргэд болон үерийн дараах хор уршгийг арилгах үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтан, алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих зорилгоор дархлаа дэмжих бүтээгдэхүүн, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, халдваргүйжүүлэлт хийх бодис зэргийг хүлээлгэн өгсөн юм.

Үерийн дараах хор уршгийг арилгах үйл ажиллагаанд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги болон Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 200 гаруй алба хаагч, 24 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

Алба хаагчид нийт 48 өрхийн 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, 2040 м3 лаг шавар цэвэрлэж, хатуу хучилттай 400 м3 зам дээр гарсан чулуу, шороог түрж тэгшилж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбай, иргэдийн 386 автомашин, 20 мотоциклд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ.

 Мөн Монгол Улсын их сургуулийн харьяа “Завхан” сургууль, “Хөгжим бүжиг”-ийн коллеж, “Чандмана-Эрдэнэ” сургуулийн дотуур байруудад нийт 106 иргэнийг байрлуулаад байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ