Усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна

A- A A+

Улсын хэмжээнд он гарсаар /2024.06.17/  байдлаар усны ослын 36 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн амь насаа алдсан бөгөөд үүний 3 нь хүүхэд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна.

Усны ослын нийт тохиолдлын 25 хувь, амь насаа алдсан иргэдийн 19 хувь нь нийслэл хотод буюу Туул голд тохиолджээ.

Иймд амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ