Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +15...+20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр голын хөндийгөөр +22...+27 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с. +29...+31 градус дулаан байна.
Төлөв байдал: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим, газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын "Mark-2" загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.16-ны өдрийн 19:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 12х32 метрийн хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг шатаж байсныг 5 цаг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Ой, хээрийн түймэр
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн "Цагаан сүрийн гол" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.15-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан очиж, 14:04 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар түймэрт 5 га орчим талбай өртсөн.
хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Дархан-Уул аймаг, Шарынгол сум Санжинт багийн “Задгай” /гахай байрны хажууд сумын төвөөс зүүн урд зүгт 5 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км-т/Тогтоол усны эрэг дээр 5 хүн аялаж явснаас 2 хүн нь тогтоол усанд живсэн тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид очиж М /19 настай, эрэгтэй/, И /18 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18:44 цагт И-ын, 20:00 цагт М-ын цогцсыг уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.
Булган аймаг, Хутаг-Өндөр сум Хутаг баг /аймгийн төвөөсөө баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс хойд зүгт 5 км-т/06.16-ны өдрийн 22:20 цагт явганаар хонь хурааж явсан өсвөр насны хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг 06.17-ны өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах салбар, Сумын дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Хутаг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд А /9 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 03:20 цагт тус багийн “Хавчиг-Анга” гэдэг газраас эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/06/17
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/06/17
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/06/17
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.