Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Хур тунадас ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +20...+25 градус, говийн бүс нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд нутгийн зарим газраар, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 12-нд нутгийн хойд, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Гал түймэр:
Өмнөговь аймаг, Ханбогд сум Номгон баг малын хашаа, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ын 8х6 метрийн хэмжээтэй малын хашаанд 0.7 тн задгай өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймаг, Өлгий сум Харасай 10 дугаар баг малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн 5х3 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо айлаас хар утаа гарч байна гэсэн дуудлагыг 06.10-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 1 өрөө байранд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр - Ойн түймэр:
Хөвсгөл аймаг, Жаргалант сум Харгана багийн “Дунд Харганы-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс урьд зүгт 125 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т 06.09-ний өдрийн 20:00 цагийн орчим ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 08:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:36 цагт цурамд оруулсан, бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт 2 га орчим талбай өртөж шатсан.
Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Жаргалант багийн “Кабинт-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.10-ны өдрийн 18:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 21:02 цагт цурамд оруулан 21:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/06/11
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/06/11
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/06/11
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ