Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говьсүмбэр, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс  6-11 м/с, говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр +23...+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хотын хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас 6-11 м/с, +22...+24 градус дулаан байна.

Төлөв байдал: 08-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын бэлчирээр, 09-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо барилгын В1 давхарт утаа гарч байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Гурвантэс сум Бага-Овоо багийн “Цагаан худaг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 367 км-т, сумын төвөөс  урд зүгт 12.5 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлгыг 06.06-ны өдрийн 23:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаачдыг очиход  “Бэйбэн норд бенз-НД3254” загварын зүтгүүрийн бүхээг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 04:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Тоёото-Эстима” загварын суудлын автомашины бүхээг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 05:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 15х90 метрийн хэмжээтэй мах боловсруулах үйлдрийн дээврийн хэсэг  шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 06.07-ны өдрийн 01:38 цагт хүлээн авсан.  Тус  аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /42 настай, эрэгтэй/ 4 метрийн гүнтэй нүхэнд унасан байсныг эсэн мэнд гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаад хүлээлгэн өгсөн.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Төв аймаг, Жаргалант сум Баянбулаг  багийн "Баянгол" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 186 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ 06.06-ны өдрийн 17:00 цагийн орчим борооны өмнөх түр зуурын хүчтэй салхинд 6 өрхийн гэр, 1 малын саравч нурж, 1 худгийн дээвэр хууларсан тухай  мэдээллийг мөн өдрийн 21:13 цагт хүлээн авсан. Жаргалант сумын Баянбулаг баг дахь худгийн дээвэр, иргэн Б-ийн 4 ханатай 1 гэр, иргэн Б, А, А нарын 5 ханатай 3 гэр, иргэн ц, Х нарын 6 ханатай 2 гэр, иргэн М-ийн 8х20 метрийн хэмжээтэй малын саравч тус тус нурсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга  аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.    

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.