ОБЕГ-ын Санхүү, ар талын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын санхүүгийн ажилтан, нягтлан бодогч нарын сургалтыг энэ сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад 80 гаруй алба хаагч хамрагдсан бөгөөд нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр нар оролцож, амжилт хүслээ.

Алба хаагчдад нийгмийн даатгалын ерөнхий хууль, шимтгэл, төлөлт, тэтгэвэр тэтгэмж, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Онцгой байдлын байгууллагын санхүүгийн ажиллагаанд шинээр нэвтрүүлж байгаа санхүү бүртгэлийн программ зэрэг сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

2024/06/06
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/06/06
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/06/06
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ