Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +15...+20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

Төлөв байдал: 07-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 09, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +16...+21 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 10:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн  алба хаагчдыг очиход эзэмшигч нь тодорхойгүй 5х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 10:48 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, дээврийн хэсэг, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 20 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын  “Hyundai Sonata” автомашины багаж, зорчигчийн хойд хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:

Дорнод аймаг, Халхгол сум Ялалт багийн “Жаран харын бартаа”  гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.05-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 21:20 цагт цурамд оруулан 21:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт хээрийн 400 га талбай өртөж шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өмнөговь аймаг, Ханбогд сум Хайрхан багийн “Хайрхан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 400 км, сумын төвөөс урд зүгт 140 км/-т Ачааны 2 автомашин мөргөлдөж төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 06.05-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Shaanxi-SX4255JV344” загварын зүтгүүр,  “Kia Bongo” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж,  жолооч  /52 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг  ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ