Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах цогцолбор” тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж байна.

Тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, Дотоодын цэргийн штаб, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШЕГ, ҮБХИС, ДХИС гэсэн 10 байгууллагын 500 орчим тамирчин оролцож, “Байнгын бүрэлдэхүүний салаа”, “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг” гэсэн гурван төрөлд тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж маргааш буюу зургадугаар сарын 05-нд аваргуудаа шалгаруулах юм.

Баг тамирчид өнөөдөр гарааны өмнөх ажиллагаа, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолтыг үзүүлж, норматив бэлтгэлүүдийг шалгууллаа.

Онцгой байдлын байгууллагын эрэгтэй баг тамирчид “Байнгын бүрэлдэхүүний салаа”, эмэгтэй баг тамирчид “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг”-ийн төрөлд тус тус оролцож байна.
2024/06/04
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2024/06/04
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.
2024/06/04
Шинэ мэдээАрхангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.