Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Увс, Ховд, Сэлэнгэ, Төв аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +12...+17 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18...+23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшиж, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, +28...+30 градус дулаан байна.

Төлөв байдал: 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд нутгийн хойд хэсгээр, 07-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 05-нд нутгийн зарим газраар, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 05, 06-нд нутгийн хойд хэсгээр, 07, 08-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

Гал түймэр: 

Баян-Өлгий аймаг, Өлгий сум 12 дугаар багийн 8 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын ашиглагдахаа больсон суудлын автомашины бүхээг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Туулын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Т-ын 5х7 метрийн хэмжээтэй гарааш,  “Mercedes Benz G320” загварын суудлын автомашин чиргүүлийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо, “Яргайтын богино” гэдэг газар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 17:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ын 6x8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр - Ойн түймэр

Завхан аймаг, Баянтэс сум Зайгал багийн “Бажаагийн хуучин гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 440 км-т/ Ойн гал түймэр гарсан байж болзошгүй тухай мэдээллийг 06.03-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Мэдээллийн дагуу Хилийн цэргийн 0277 дугаар ангийн алба хаагчид очиж, шалгахад 100х150 метрийн хэмжээтэй талбайд ойн түймэр гараад унтарч, хөвд уугьж байна гэж мэдэгдсэн тул Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид,  Баянтэс сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж, мөн өдрийн 22:10 цагт бүрэн унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.