Аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалт болж байна

A- A A+

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай  хамтран  "Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч"-ийн анхан шатны сургалтыг тус сургуулийн Усан спорт, сургалтын төвд зохион байгуулж байна. 

Сургалтын нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, ДХИС-ийн Удирдлагын академийн Онцгой байдлын удирдлага, стратегийн тэнхимийн профессор, бригадын генерал Л.Болдбаатар, Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, профессор, хурандаа Н.Батсайхан болон сургалт зохион байгуулах багш, албан хаагчид оролцсон юм. 

Онцгой байдлын албаны Эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн аврагчдад уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, дадлага, ур чадвар олгох, мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 35 алба хаагч хамрагдаж байна.

 Энэ  сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус сургалтаар усчин аврагчид мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метр уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадвар эзэмшинэ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ