Дэслэгч Б.Одгэрэл олон улсын сургалтад илтгэл хэлэлцүүлж, төсөл хэрэгжүүлэхээр боллоо

A- A A+

      Азийн бүтээмжийн төвөөс Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл  Манилла хотноо зохион байгуулсан “Training course on Gainsharing in Agribusiness Enterprises" сэдэвт олон улсын сургалтад ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн профессор, доктор, дэслэгч Б.Одгэрэл “Mongolian Agribusiness Enterprises” сэдвээр илтгэл  хэлэлцүүлж, сертификат гардан авлаа.  
 


Энэ сарын 20-24-ний өдрүүдэд болсон  сургалтын үр дүнд “Gainsharing knowledge” чиглэлээр төсөл хамтран хэрэгжүүлэх санал хүлээн авч, төслийн саналыг тэнхимийн багш, алба хаагчдын хамт боловсруулахаар болсон байна.


       Тус сургалтад Тайвань, Тайланд, Индонез, Вьетнам зэрэг Азийн 17 улсын 25 мэргэжилтэн, алба хаагч оролцсон бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацд тулгуурлан хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болон үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар туршлага хуваалцаж, мэдлэг хуримтлууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ

Аялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас  "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.

Аймаг, сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит нөхцөлд туршин, тодотгол хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд штабын дадлага хийлээ

Энэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.