Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Дорнод, Орхон, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, +18...+20 градус дулаан байна.
Төлөв байдал: 06. 01, 02-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд нутгийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 03-нд Алтайн салбар уулсаар, 04-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +17...+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 04-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Гал түймэр:
Өмнөговь аймаг, Гурвантэс сум Урт багийн Цохион-Усын 11 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн тухай дуудлагыг 05.30-ны өдрийн 09:33 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 3 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Жаргалант сум Алагтолгой багийн 10 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 14:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Багануур дүүрэг 4 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.30-ны өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 4 ханатай гэр, эд хогшил жиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н /36 настай, эмэгтэй/ гар хэсгээрээ түлэгдсэнийг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Хөвсгөл аймаг, Цагааннуур сум Хармай багийн “Бярангийн-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 251 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 69 км-т, Ө-51°52'48.0", У-98°49'12.0"/ 05.31-ний өдөр 00:47:51 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 00:57 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/05/31
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2024/05/31
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2024/05/31
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ