Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн шинэ барилгын ажлыг эхлүүллээ

A- A A+

АНУ-ын Aрд түмний хүмүүнлэгийн тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хүрээнд баригдах Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагаа  боллоо.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, АНУ-ын Элчин Сайдын Яамны Батлан Хамгаалах Хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хошууч Эндрью K Адамс, ОБЕГ-ын харьяа 119 дүгээр ангийн захирагч, хурандаа А.Алтанбагана, АНУ-ын төслийн чанарын хяналтын инженер Г.Энхбат нар оролцсон юм.

Шинээр баригдах тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, иж бүрэн гурван давхар, төмөр бетон бүтэцтэй, Мак Евро блок дүүргэлттэй 1400 метр квадрат хэмжээтэй. Мөн  гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээг иж бүрэн шийдвэрлэсэн.

 Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Монголиан Пропертис” ХХК  ажиллах бөгөөд  2025 оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ