Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Үндэсний Соёл амралтын хүрээлэнтэй хамтран ”Онцгой хүүхдүүд” өдөрлөгийг гуравдахь жилдээ зохион байгууллаа.
Арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, хүүхэд, багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Өдөрлөгт нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдын 1000 гаруй хүүхэд багачууд оролцон, насны ангиллаар дуу, бүжиг, зураг болон асуулт хариултын АХА тэмцээнээр өрсөлдөж нэгэн өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлсэн юм.
Энэ үеэр мөн цирк, урлагийн үзүүлбэр үзүүлж, өдөрлөгт оролцож байгаа хүүхэд багачууд хөнгөлөлттэй үнээр тоглоомуудаар үйлчлүүлсэн юм.

2024/05/29
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/05/29
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/05/29
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ