Үер усны аюулаас урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОБЕГ--ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө. 

Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр ирэх зургадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Иймд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж өндөр байх магадлалтай тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Харин  долоодугаар сард Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар хур тунадас олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Иймд амралт, зугаалгын улирал эхэлсэн тул иргэдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь зэргийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. 

Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагуудад гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж, ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгөх, амрагчдын аюулгүй байдлыг хангаж байгаа байдалд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, үерт өртөж болзошгүй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэхийг даалгалаа. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ