Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны 8 дугаар тушаалаар байгуулагдсан УОК-ын Шуурхай штаб үйл ажиллагаагаа тайлагнаж, хаалтын хурлаа хийлээ.
УОК-ын Шуурхай штабт ХХААХҮЯ, ЭХЯ, ЭМЯ, ЗТХЯ, БОАЖЯ, ХНХЯ, ЦХХХЯ, УУХҮЯ, БХБЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ЦУОШГ, МЭЕГ, АМГТГ, ХХҮЕГ, ГЕГ, ҮСХ, МУЗН зэрэг 19 байгууллагын 56 алба хаагч томилогдон ажилласан юм.
Үүссэн нөхцөл байдалд үнэдсэлэн хариу арга хэмжээг авах хүрээнд 4 бүлэг 17 хэсэгтэй “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажилласан.
Цасанд боогдсон зам даваа гаргах, өвс тэжээл хүргэх, эмнэлгийн тусламж хүргэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг дайчлан ажиллуулах төлөвлөлтийг боловсронгуй болгох зэргээр нийслэл, орон нутгийн Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгсөн.
Мөн 18 аймгийн 180 суманд давхардсан тоогоор 160 орчим алба хаагч томилогдон ажилласан байна.
2024/05/23
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/05/23
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/05/23
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ