Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Үүлшинэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар +16...+21 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21...+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +32...+37 градус, бусад нутгаар +26..+31 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Өдөртөө +29...+31 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 22-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Эг, Үүр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.

Гал түймэр: 

Хэнтий аймаг, Бор-Өндөр Уурхайчин баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 8х8 хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 31 дүгээр хороо хураалгаатай мод шатаж байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 18:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б  хашаанд хураалгаатай түлээний мод, 1 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 34 дүгээр хороо, автозамын  зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.20-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Hyundai HD260” загварын тусгай зориулалтын автомашины хойд талын 2 дугуй, бүхээгний зүүн талын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 8 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.21-ний өдрийн 00:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ын  “Хуандай Стон” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.