Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Төв аймгийн зарим нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Хур тунадас ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21...+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +25..+30 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна.

Төлөв байдал: 21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 22, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +16...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Гал түймэр: 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 41 дүгээр хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 13:17 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн 5 ханатай гэр бүрэн, иргэн Г-ын 8 ханатай гэр бүрэн шатаж, 10х6 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр хэсэг, “Nissan Tino” загварын суудлын автомашины хойд хэсэг, иргэн Д-ийн 5х3 метрийн хэмжээтэй амбаар тус тус хайрагдаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймаг, Сайншанд сум 8 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 19:14 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8х5 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 хэмжээтэй үүдний өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум 2 дугаар баг айлын хашаанд бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 14:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн хашаанд хураалттай байсан 20 ширхэг банз, 9х6 метрийн хэмжээтэй бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

Төв аймаг, Батсүмбэр сум Үдлэг багийн “Урт жалга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 142 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.19-ний өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд очиж ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 19:40 цагт цурамд оруулан 05.20-ны өдрийн 07:45 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт ойн 10 га орчим талбай өртөж шатсан.

Газар хөдлөлт:

Баянхонгор аймаг, Баянлиг сумын Баян-Аараг багийн “Зоо нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 243 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км/-т 05.19-ний өдрийн 22:52:23 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 22:58 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянлиг сумын Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ