Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг "Ахлагчийн жил" болгон зарласантай холбогдуулан олон талт ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн гал унтраах, автомашины жолооч, ахлах ахлагч Т.Ган-Очирын хуримын ёслолын арга хэмжээг зохион байгуулж, гал голомтыг нь бадраалаа.

Ахлах ахлагч Г.Ган-Очир нь Онцгой байдлын албанд 8 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг юм.

2024/05/13
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/05/13
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/05/13
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ