БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг хүсэв

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Консулын асуудал, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Юүн Жү Соктой 2024 оны 5-р сарын 10-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаатай байгууллагууд, тэдгээрийн хамтран ажилладаг хүрээ, үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгсөнөөс гадна Монгол Улсад ирж буй гадны зочид, жуулчид, тэр дундаа БНСУ-ын жуулчдын амь нас, аюулгүй байдлыг авран хамгаалах, шаардлагатай үед яаралтай тусламж үзүүлэхэд анхаарч ажилладагаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор сүүлийн хоёр жилд БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо нэмэгдэж байгааг талууд анхаарч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхад анхаарал хандуулж сэрэмжлүүлэг хүргэдэг талаар талууд мөн санал солилцлоо.

Мөн БНСУ-д ажиллаж амьдардаг манай улсын олон тооны иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, шаардлагатай үед түргэн шуурхай тусламж үйлчилгээг үзүүлж байхыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүсэв. 

 

 

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ