Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Номхон Далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран Дорнод аймагт энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулсан “Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох үйл ажиллагааны хаалтын арга хэмжээ боллоо.

Хаалтын арга хэмжээнд Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын ажлын хэсгийн ахлагч, хошууч Марл Пасиби, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцсон юм.
Бригадын генерал Б.Ууганбаяр хэлсэн үгэндээ "Гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангах арга хэмжээ нь төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, холбоо, зарлан мэдээллийг бий болгох, нөөцийг бүрдүүлэх, хууль тогтоомжийг сайжруулах, тогтолцоог бүрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлог юм. Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах зохицуулалтыг төгөлдөржүүлэх бодлогын хүрээнд "Говийн чоно" арга хэмжээг дэмжиж, 10 дахь жилдээ зохион байгууллаа. Гамшгийн хор уршгийг арилгах сургалт, дадлага, туршлага солилцох олон улсын сургуулиар манай оролцогч нар үндэсний болон орон нутгийн түвшинд Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийг байгуулах, дотоод бүтэц зохион байгуулалтаар ажиллах, мэдээлэл солилцох, харилцан ажиллагаа зохион байгуулах, гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр туршлагаа хуваалцахаас гадна аврагч, гал сөнөөгч, эмч, мэргэжилтнүүд ур чадвараа нэмэгдүүллээ. Мөн бүсийн хэмжээнд тохиолдсон хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах,орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал, чадавхийг үнэлэх, салбар хоорондын харилцан ажиллагааг тодотгох, гамшгийн хор уршгийг арилгахад гадаад улс орон, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх, тусламжийг шуурхай хүлээн авах, гамшгийн голомтод үндэсний гамшигтай тэмцэх байгууллага, аврах багуудтай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулж, бие даан ажиллах чадвараа дээшлүүллээ. Олон улсын сургуулийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг-Номхон далайн хуурай замын цэргийн командлалын удирдлага, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Австрали, Бангладеш, Канад, Энэтхэг, БНСУ, Лаос, Малдив, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 14 улсын төлөөлөл болон яам, агентлаг, хамтрагч байгууллагын оролцогч, Дорнод аймгийн удирдлага, иргэд, олон нийтэд талархлаа илэрхийлье" гэлээ.
“Говийн чоно-2024” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн оролцогчдод гэрчилгээ болон дурсгалын медальоныг гардуулж, талархалаа илэрхийлсэн юм.
2024/05/09
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/05/09
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/05/09
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.