Монгол, Америкийн аврагчдын нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургуулиуд

A- A A+

"Говийн чоно-2024" олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааны хүрээнд гал түймэр, нуранги, химийн хорт бодисын голомтоос эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага болоод хээрийн 50 ортой эмнэлэг дэлгэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалтуудыг зохион байгууллаа.

Дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт аврагч, алба хаагчид оролцож,  Монголын аврагчдын мэргэжлийн ур чадварыг харуулсан юм.

Үзүүлэх дадлага сургуулийн үеэр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэргээр  аврах ажиллагаа зохион байгуулсан нь гадаад, дотоодын 400 орчим оролцогчдын анхааралыг татаж, харилцан туршлага, мэдлэг солилцлоо.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ