Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны-Ар” гэдэг газар дөрөвдүгээр сарын 30-нд ойн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид,сумын мэргэжлийн ангийнхан, Дадал сум дахь “Онон-Балж” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран ажиллаж, тавдугаар сарын 01-ний 20:00 цагт унтраасан.
Харин Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Бадам-Иш” гэдэг газар тавдугаар сарын 01-ний 18:00 цагт хээрийн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж тавдугаар сарын 02-ны өдрийн 00:08 цагт унтраасан.
Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 38430 га орчим талбай өртөж шатсан байна.
2024/05/02
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2024/05/02
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2024/05/02
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ