Ахмадын хороо, зөвлөлүүдийн ахмад ажилтнуудын дунд “Софтволейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа

A- A A+

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Ахмадын хороо, зөвлөлүүдийн ахмад ажилтнуудын дунд “Софтволейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр ОБЕГ-ын харьяа 121 дүгээр ангийн спорт  зааланд зохион байгууллаа.

Тэмцээнд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Улсын нөөцийн салбар, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн дэргэдэх Ахмадын хороо, зөвлөлүүдийн нийт 15 багийн 80 гаруй тамирчин оролцож, гурван ангилалаар аваргуудаа шалгаруулсан юм.

“А” буюу 54-55 насны ангилалд тэргүүн байрт СХД-ийн Ахмадын баг, дэд байрт ОБЕГ-ын Ахмадын баг, гутгаар байрт НОБГ-ын Ахмадын баг тамирчид шалгарсан бол “В” буюу 60-64 насны ангилалд ОБЕГ-ын Ахмадын баг тэргүүлж, ХУД-ийн Ахмадын баг, Үндэсний аврах бригадын Ахмадын баг тамирчид удаалсан юм.

Харин “С”  буюу 65-аас дээш насны ангилалд Үндэсний аврах бригадын Ахмадын баг тэргүүлж, дэд байрыг ОБЕГ-ын Ахмадын баг, гутгаар байрыг Улсын нөөцийн газрын ахмадын баг тамирчид тус тус эзэллээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ