Цаг агаар:
Төв аймгийн Баянцагаан сумын Гурван түрүү багийн "Балчирын гол" гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 142 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т 5 ханатай гэр, малын саравч бүрэн шатсан тухай мэдээллийг 04.24-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Орон нутгийн иргэд малчин О-ын эзэмшлийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт, 8х16 метрийн хэмжээтэй малын саравч бууц шатаж байсныг ажиллаж, унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 16:01 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах ,аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн хашаанд 1 га орчим шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Галт сум Нүхт баг айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 00:32 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн эзэмшилийн 9х10 метрийн хэмжээтэй өвөлжөөний 40 м2 хэмжээтэй хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 04:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:
Баян-Өлгий аймаг, Сагсай сум Цагаан-Асгат 3 дугаар багийн “Хар нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 130 км, сумын төвөөс баруун зүгт 100 км/-т 04.11-13-ны өдрүүдэд орсон их цасны улмаас Сагсай сумын 600 айл өрх, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож зам даваа хаагдсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид очиж “Хар нуур” гэдэг газар 1 км замын цасыг цэвэрлэж зам гарган 21:30 цагт түр зогсоосон. 04.25-ны өдрийн 09:00 цагт зам даваа нээх ажиллагаа үргэлжилнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2024/04/25
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2024/04/25
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2024/04/25
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.