Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх бүс нутагт өвөлжилт хүндэрсэн өвөл боллоо

A- A A+

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр 2023-2024 онд нутгийн 40 гаруй хувьд зуншлага муутай байсан, цасан бүрхүүл эрт тогтсон, агаарын температурын хэлбэлзэл ихтэй хүйтэрч, цасаар шуурсан зэрэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх бүс нутагт өвөлжилт хүндэрсэн өвөл боллоо.

Өнгөрсөн  оны XII сар болон энэ оны I, II сарын дунд арав хоногт говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай, 28-34 м/с онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч цасан болон шороон шуурга шуурч малын бэлчээрлэлтэнд нөлөөлсөн байна. 

Тухайлбал:

  •   Энэ өвөл хамгийн ихдээ нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон.
  •    Өвлийн туршид үе үе огцом дулаарал болон хүйтрэл ажиглагдсаны улмаас 14 аймгийн 46 суманд мөсөн (төмөр) зудын нөхцөл үүссэн.
  •    Зарим нутгаар салхины хурд аюултай болон онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн ба мал бэлчээрлэлт улам хүндэрч, зам, даваа гүвээ хаагдсан.
  •    Цасны зузаан болон нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан говийн аймгийн зарим сумдын нутгаар харын зуд тохиолдсон.
  •    Мал өвөлжилт, хаваржилт хүндэрч улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-ний байдлаар нийт 3.1 сая орчим толгой мал хорогдсон байна.

             Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ