Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 80 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс хамтран “Эх оронч үзэл” сэдэвт арга хэмжээг цувралаар зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд /2024.04.23/ ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, ахлах ангийн сурагчидтай уулзалт, яриа өрнүүллээ.

Уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын 39, 50, 72, 117, 149 дүгээр сургуулийн 500 орчим сурагч оролцож, мэргэжил сонголт, эх орны үнэ цэнийн талаар мэдээлэл сонсож, урлагийн үзүүлбэрийг сонирхуулсан юм.

2024/04/23
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2024/04/23
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.
2024/04/23
Шинэ мэдээАрхангай аймагт зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 14 байгууллагын 207 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүллээ.